Misasa seen from Mongolia (Japan Heritage)

Article 01 - 記事01 (2015/10/13) by Narangoo Purevjav

"Misasa" the town of hot spring

“Мисаса” халуун рашааны хотхон
Мисаса бол нь Японы Тоттори мужын Тохаку хэмээх дүүрэгт орших нам гүм жижигхэн тосгон юм. Тосгон нь Мисаса голын хөндийг даган байрладаг. Энэхүү тосгон нь Японы үндэсний баялагуудын нэг болох буддын хийд “Нагейредо” болон ховор цацраг идэвхит химийн элемент агуулах халуун рашаанаараа олонд танигддаг.
Мисаса гэдэг нь “Гурван өглөө” гэсэн утгатай бөгөөд гурван шөнө, гурван өглөө Мисасагын халуун рашаанд орвол бүхий л өвчин илаарших болно хэмээн дурдсан байдаг. Мисаса тосгон нь ойролцоогоор 7000 гаруй оршин суугчидтай. Тосгон нь 850 жилийн түүхтэй бөгөөд тосгоны  нам гүн байдал, хуучны байшин барилга нь аялагчдын сэтгэлийг ихээр татдаг байна.
Энэхүү тосгонд жилийн дөрвөн улирал эрс тэс ялгагдаг. Хавартаа голын эргэ дагасан интоорын моддын цэцгэлэх, өвөлдөө нилэнхүйдээ цасаар хучигдсан тосгоны дүр төрх хэний ч сэтгэлд таатай мэдрэмж төрүүлдэг.
Түүнчлэн тосгоны онцлог болсон халуун рашаан нь жилийн аль ч улиралд аялагчдын сонирхолыг ихээр татдаг. Тосгонд хэд хэдэн нийтийн халуун рашаан байх ба хамгийн өвөрмөц нь голын захад байрших задгай халуун рашаан юм. Энэхүү халуун рашаанд хэн ч орж болох бөгөөд үнэ төлбөргүй ажээ.
Мисаса тосгоны талаарх сохирхолтой богино хэмжээний нийтлэлүүдийг долоо хоног бүр нийтлэх юм. Дараа дараагийн нийтлэлүүдэд тосгоны онцлог шинж, байгалийн сонин хачин болон халуун рашааны онцлог зэргийг тусгах болно.


No comments:

Post a Comment